✕ Солонгосын дизайн брэнд — Монголд

Хөөрхөн найзууд чинь Монголд ирлээ!

Бид дүрүүдээ өөрсдөө бүтээдэг! ARTBOX-ийн өхөөрдөм дүрүүд бичиг хэрэг, гэр ахуйн болон бэлэг дурсгалын мянга мянган бүтээгдэхүүнээр дамжин таны өдөр тутмын амьдралд өнгө нэмнэ.

Онцлох урамшуулал

NetPay-ийн харилцагч та худалдан авалт бүрдээ 15%-ийн хөнгөлөлт аваарай

Та NETPAY-ийн харилцагч бол ARTBOX-ийн аль ч салбарт худалдан авалтдаа 15%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

1 · Бараагаа сонго 2 · NETPAY аппаараа баталгаажуул 3 · −15% хөнгөлөлт эдэл
🎁 NETPAY апп татах →
−15%
NETPAY ХАРИЛЦАГЧДАД
✕ Character Universe

Галапагосын найзуудтай танилцаарай

ARTBOX-ийн дизайнерууд жилд 800 гаруй шинэ дүр төрхийг гартаа бүтээдэг. Дүр бүр өөрийн гэсэн түүх, зан араншинтай.

Галапагосын босс

G.Boss

Өөрийгөө Галапагосын босс гэж боддог цэнхэр акул. Байнга л юм тарьдаг ч хайрлахаас өөр аргагүй дур булаам найз.

Тайтгарлын икон

Oliver

Жүрж өнгийн зөөлөн баавгай. Ямар ч түүхийг шүүлтгүй сонсож, дэргэд нь байхад л сэтгэл амардаг халуун дулаан найз.

Healing дуучин

Iren

Жижигхэн эрх шар шувуухай. Ид шидтэй дуугаараа өвдсөн, ядарсан сэтгэлийг цас шиг хайлуулж эмчилдэг.

Гүн ухаантан

Otto

Цэвэр ариун сэтгэлийн эзэн, тэнгэрийн өнгөт хав. Хүүхэд шиг гэнэн ч энгийн хүнээс давсан гүн бодлын эзэн.

Яаруу нугас

Mali

Яарч сандарч үг алддаг, «Хэл~» гэж хашгирах зуршилтай цагаан нугас. Гэхдээ үнэндээ хамгийн дулаан сэтгэлтэй нь.

Залхуу харь гарагийнхан

LazyWag

Дэлхийд санамсаргүй бууж ирээд, залхуугаасаа болоод буцаж чадалгүй «Дэлхийн иргэн болсон харь гарагийнхан №1» болжээ.

Хамгаалагч од

Byeoli

LazyWag-ийн найз бөгөөд хамгаалагч. Дэлхий дээрх амьдралыг нь санаа зовсон аав ээж нь илгээсэн жаахан одхон.

Тренд тэргүүлэгч

Bunny Bunny

Тренд мэдэрдэг, hip зүйлсэд дуртай ягаан туулай. Шинэ үеийнхний хобби, моодыг тэргүүлдэг lovely дүр.

Мачо динозавр

Mr. Tyson

Сэтгэл хөдлөлөө нуудаггүй, зоригтой өвсөн тэжээлт үлэг гүрвэл. Шар эвэр нь үнэндээ хиймэл үс гэсэн цуурхалтай.

Түрүүлж хөдөлдөг панда

Ttak Dae

Толгойгоосоо өмнө бие нь хөдөлчихдөг панда. Бусдын хэрэгт оролцох дуртай ч үзэн ядаж боломгүй өхөөрдөм.

ARTBOX-ийн дүрүүд бүгд хамтдаа
✕ Хаяг байршил

Улаанбаатар дахь 3 салбар

ARTBOX Century болон Encanto салбарууд нээгдсэн. Silk Road салбар 9-р сарын 20-нд нээгдэнэ.

ARTBOX Century

Century худалдааны төв, 1-р давхар
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Өдөр бүр 10:00–22:00 Газрын зураг харах →

ARTBOX Encanto

Encanto Centro худалдааны төв, 1-р давхар
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Өдөр бүр 10:00–22:00 Газрын зураг харах →

ARTBOX Silk Road

Silk Road Residences худалдааны төв, 2-р давхар
Хан-Уул дүүрэг, Улаанбаатар

09.20-нд 10:00 цагт нээгдэнэ
00ӨДӨР
00ЦАГ
00МИН
00СЕК
Газрын зураг харах →